Хөрсний цэвдэгтэй газарт байшин барилга, амины орон сууц барих үед хөрсний овойлт, суултаас шалтгаалан байшингийн хийцэлэл алдагдаж эвдрэл үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд намаг цэвдэгтэй газруудад захиалагчийн зүгээс өгсөн техникийн нөхцөлийн дагуу барилгын суурийн гадсан шонг суулгах үйлчилгээг үзүүлнэ.