Асуулт: Гүний худгийг гаднаа хийхэд юуг анхаарах вэ?

Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:

Асуулт: Гүний худгийг гаднаа хийхэд юуг анхаарах вэ?

Хариулт: Гүний худгийг газрын гадарга дээр байлгах гэж байгаа бол дээр нь бороо ус болон хулгайгаас хамгаалсан байр барихад буруудахгүй. Байр нь заавал том байх албагүй. Засвар үйлчилгээ хийхэд 2 хүн ажиллах боломжтой байхад л болно. Харин ил гарсан шугам хоолойг дулаалах, халдаг утас ороох зэргээс гадна худаг руугаа налуу уналттай хийх нь шугамд ус үлдэж хөлдөхөөс хамгаалах болно.

Харин газрын доор (траншей мэт) хийх гэж байгаа бол хана болон шалыг ус нэвчиж орохооргүй сайтар битүүмжлэх ба амсар ирмэгийг цас борооны ус урсаж орохооргүй битүүмжлэн өндөрлөх нь хожмын гарч болзошгүй асуудлуудаас сэргийлэх тустай. Ус дамжуулах шугамаа мэдээж дээр өгүүлсэнтэй ижил дулаалах, халдаг утас сүвлэх болон худаг руугаа налуу уналттай хийх зэргүүдийг хэрэгжүүлээрэй.