Хэдхэн жилийн өмнө сарны туйлаас ус олдсон гэдэг гайхалтай мэдээ бид авч байлаа. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн туйлд ч биш гадаргууд нь нэлэнхүйдээ ус байгааг баталсан байна.
Энэ нь нуур цөөрөм, гол горхи байгаа гэсэн үг огт биш шүү. Сахарын цөлийн элсэнд ч ус байгаа, яг тэрэн шиг л гэсэн үг. Гэхдээ Сахарын цөлд байдгаас 100 дахин бага гэж ойлгож болно.
Энэ нь хэрвээ саран дээр ус “олборловол” маш өндөр өртөгтэй болохыг нотолж буй явдал юм. Хөгжилтэй нь юу гээч? Хэсэг эрдэмтэд хэрвээ сарны усыг олборловол хэдэн төгрөг болохыг хүртэл тооцоолчихож.
Та нэг удаа сарны усаар шүршүүрт орох бол 110 сая төгрөг, нэг өдрийн ундны ус авах бол 5,5 сая төгрөг болох юм байна.
За хангалттай баян байг л дээ. Тэгээд хэдэн саяаар нэг аяга сарны ус худалдаж аваад ууя гэж бодъё. Маш давслаг амт мэдрэгдэх болно. Тэгээд шууд үхнэ. Нэг үгээр бол унданд хэрэглэх боломжгүй гэнэ дээ…