Асуулт: Цэвдэгтэй газарт худаг ухуулахад ямар асуудал үүсэх вэ?

Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:

Асуулт: Цэвдэгтэй газарт худаг ухуулахад ямар асуудал үүсэх вэ?

Хариулт: Цэвдэг гэдэг нь энгийн үгээр газрын гүнд байх мөстсөн үе давхарга юм. Тэр үе дээрээ байгаа усны температурыг бууруулсаар удаандаа хөлдөөдөг. Цэвдэгтэй газрын худгууд ихэвчлэн хавар хөлдчих гээд байгаа харагддаг. Тиймээс худгаа хөлдөөхгүй байя гэвэл өдөрт багадаа 1-2 удаа худгаа ажиллуулж температурын сэлгэлт хийж байх, халдаг утсыг ус өргөх хоолойн дотор нь шургуулах болон гадуур нь ороох зэрэг энгийн аргуудыг хэрэглээрэй. Газрын гадарга дээрээ цэвдэгтэй, ус нь дээр 1-2м байдаг худагт гэрлийн шил (100ваттын ламп) дүрээд асаалттай орхидог арга бас харагдаж байдаг.