Асуулт: Худаг гаргуулахад ямар шат дарааллаар явагддаг вэ?

Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:

Асуулт: Худаг гаргуулахад ямар шат дарааллаар явагддаг вэ?

Хариулт: Худаг гаргуулахад нэн түрүүнд

1. Уст цэгийн хайгуул хийлгэсэн байх шаардлагатай. Тухайн газарт чинь ус гарах боломжтой эсэх, хэдэн м -с гарах, хэдэн төг болох зэргийг хэлж, уст цэг тогтоосон дүгнэлт гаргаж өгдөг.

2. Харьяа аймаг, нийслэлийн байгаль орчны газраас Гүний худгийн цооног өрөмдөх зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авахад:

2.1. Газрын гэрчилгээний хуулбар

2.2. Кадастрын зургийн хуулбар

2.3. Иргэний үнэмлэхийн хуулбар

2.4. Уст цэг тогтоосон дүгнэлт

2.5. Улаанбаатар хотод хариуцсан байгаль хамгаалагчаас “Нүхэн жорлонгүй” гэсэн тодорхойлолт авна. (Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/834 дүгээр захирамжаар 2019.01.01-с эхлэн Нийслэлийн ногоон бүсэд стандартын бус нүхэн жорлон ашиглахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор нүхэн жорлонтой бол хөрс усанд шингэдэггүй соруулдаг байдлаар хийсний дараа зөвшөөрлөл олгодог)

2.6. Орон нутагт бол харьяа сум, багийн засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

2.7. Зөвшөөрөл гармагц улсын тэмдгийн хураамжаа тушаагаад авна.

3. Зөвшөөрөл нь нэгэнт гарсан бол мэргэжлийн байгууллага (худгийн компани) -тайгаа байгуулсан гэрээний дагуу ажлаа гүйцэтгүүлнэ.

4. Ажил дууссаны дараа цооногийг тоноглоод уснаас дээж авч, шинжилгээ хийлгэн, зөвшөөрлийн хамт дагалдаж ирсэн худгийн паспортыг бөглөж, тамга даран баталгаажуулснаар ажил дуусна.