Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:
Асуулт: Гүний худаг байшингийнхаа дотор нь байвал дээр үү? Гаднаа зүгээр үү?
Хариулт: Байшинтайгаа холбох гэж байгаа бол байшиндаа ойр байх тусмаа ашигтай. Сантехникийн шугам хоолой татах, түүнээ дулаалах гэх мэт асуудлуудыг хямд зардлаар шийдэх боломж үүснэ. Байшингийн дотор талд байх юм бол эдгээр толгой өвтгөсөн асуудлууд бараг шийдчихлээ л гэсэн үг. Гэхдээ амьдардаг аль нэг өрөөндөө хийж болохгүй. Мөнхийн зүйл гэж үгүй. Дараа нь засвар үйлчилгээ хийх болоход гэрийг чинь давхар завааруулна. Тиймээс граш нь байшинтайгаа залгаа бол грашын мухарт хийчихэд зүгээр. Бас тусад нь техникийн өрөө гаргаж байгаа бол тэр өрөөрүүгээ гаднаас шууд орох хаалга, эсвэл том цонх нээлхийтэй хийгээрэй.
АНХААР!!!
Нам доор газар, өндөр уулсын дундах хөндий, цэвдэг ихтэй газарт худгийн ус хөлдөх, бороо ихтэй жил амаараа халих зэрэг асуудлууд үүсэж болзошгүй байдаг тул байшинтайгаа цуг хийвэл байшинг усанд автуулах аюултай. Тиймээс ийм газарт байгаа бол худгийг тусад нь шийдээрэй гэж зөвлөе.