Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт #11:
Асуулт: Манай худгийн нөөц хэр вэ, тогтоож өгнө биз дээ?
Хариулт: Гүний худгийн хувьд нөөц биш тухайн цооногийн ундрага гэж л байдаг. Нөөц гэдэг нь маш том ойлголт юм. Энгийнээр тайлбарлавал тухайн худаг байршиж байгаа сав газрын гүнд агуулагдаж байгаа нийт усны хэмжээг хэлнэ. Энэ хэмжээг ганцхан худагаар тодорхойлох боломжгүй бөгөөд гидрогеологийн биеээ даасан судалгааны ажлаар тогтоож Монгол улсын Усны нөөцийн зөвлөл баталдаг. Харин тухайн гүний худгийн хувьд нэгж хугацаанд буюу цагт, хоногт хэдэн л ус гарах боломжтой вэ гэдгийг л тогтоож өгөх боломжтой.