Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:
Асуулт: Манай худаг хашаандаа ил байдаг. Худаг дээрээ байшин барих шаардлагатай юу.
Хариулт: Барих шаардлагатай. Энэ нь:
1. Худгийг гадны нөлөөллөөс хамгаална. Гадны нөлөө гэдэгт цас борооны ус, хог шороо цооногт орох зэргээс эхлээд хулгайн асуудал хүртэл хамааралтай.
2. Дулаан байранд байлгавал хүйтний улиралд ил байгаа шугам хоолойг хөлдөх эрсдэлээс сэргийлнэ.
3. Худгийн гадна талын холболтуудын эдэлгээ насжилт, өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлнө.
Харин ямар барилга барих вэ? гэдэг нь таны сонголт. Хүн яваад орох барилга байж болно, эсвэл дээрээ таг хаалттай, худагтаа таарсан намхан хайрцаг мэт зүйл ч байж болно.
Харин гол анхаарах зүйл гэвэл: Дотор талын зайг тооцоолохдоо 2-3 хүн зогсоод ажиллах бүрэн боломжтой байхаар хийгээрэй. Худагт хэзээ нэгэн цагт засвар үйлчилгээ хийхээр бол жижиг барилга дотор хүн багтахгүй шүү.