Асуулт: Манай худаг ажиллахаа больчихлоо

Хүмүүсээс түгээмэл ирдэг асуулт:

Асуулт: Манай худаг ажиллахаа больчихлоо

Хариулт: Хүмүүсээс маш их ирдэг асуулт. Зүв зүгээр байсан худаг гэнэт ажиллахгүй болно гэдэг хэд хэдэн шалтгаантай. Би танд дуудлага өгч цаг алдахгүйгээр өөрөө оношилж болох хэдэн аргуудыг цувралаар хэлж өгье.

1. Хамгийн түгээмэл тохиолдох шалтгаан. Цахилгааны хүчдэл хүрэхгүй байх.

Гүний худаг 80, 90м-с цааш өрөмдөгдсөн бол түүнд өндөр чадалтай насос суурилуулдаг. Мэдээж цахилгааны хүчдэл илүү шаардана. Танай цахилгааны хүчдэл нь 220В байлаа ч насос яг ачаалал аваад ажиллах үед нөгөө 220 чинь доошоо унаж эхэлдэг. Тэгээд ус хэсэг гарч байгаад гарахаа больдог. Үүнийг хүчдэл хэмжигч (тестр) -ээр бас мэдэж болно. Энэ тохиолдолд худгийг ачаалал багатай үед ажиллуулах нь хамгийн тохиромжтой.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд айл өрх ихтэй газруудад цахилгааны хүчдэл муу байдаг бол угаасаа хүчдэл сайтай ч худаг руу очсон хүчдэл муу байх тохиолдол байна. Энэ нь худаг руу татсан уртасгагчаа сайн тооцоолоогүйтэй холбоотой. Худаг чинь цахилгааны эх үүсвэрээс хол байгаа бол түүн рүү аль болох бүдүүн голчтой (хөндлөн огтлол нь 2,5мм-с багагүй байх, түүнээс их бол сайн) цахилгааны утас татах нь тохиромжтой.

Жич: Зарим тохиолдолд зүгээр л уртасгагч чинь дийлэхгүй унтарсан байх, эсвэл залгуур хөндийрсөн байх зэрэг маш энгийн шалтгаанууд байдаг. Хэрэв уртасгагчийн утас нь халж л байвал тэр дийлэхгүй гэсэн үг.